2018 оны 02-р сарын 22, 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт “Эрүүл мэндийн даатгалыг-Иргэн бүрт” сэдэвт эрүүл мэндийн удирдах ажилтны сургалт амжилттай зохион байгуулагдав. Сургалтад сум, өрх, хувийн хэвшлийн ЭМТ, НЭ, ЗӨСТ-ийн нийт 52 удирдах ажилтнууд оролцож, 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 онд баримтлах бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.
Тус удирдах ажилтны сургалтын үеэр эрүүл мэндийн салбарын 2017 оны шилдэг байгууллагууд болон эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүдийн амжилт, бүтээлийг үнэлж шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.02.27