ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ “Шүлхий өвчин”,”Хачгаар дамжих халдвар”-аас сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
1291

Архангай аймгийн эрүүл мэндийн газраас 2018 оныг “Оролцоот-Нийгмийн эрүүл мэнд – 2018 он” болгон зарлалаа. Уг зорилтын хүрээнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад “Шүлхий өвчний үед эрүүл мэндийн байгууллагуудаас авах арга хэмжээ”, ”Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх” талаар зөвлөмж гарган санамж, инфографик, шторк хүргүүлж ажиллалаа.
Мөн 2018 оны 04-р сарын 09-17-ны өдрүүдэд Архангай аймгийн Ар-Энхжин, Ар мөнхжин, Ар мөнгөнчагнуур, Ар манал, Ар рашаант зэрэг өрхийн эрүүл мэндийн төв, Хасу-Манал, Тунгалаг тамир хувийн хэвшлийн эмнэлгийнхэнтэй хамтран эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдэд “Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт танилцуулга хийж, санамж хуудас, хуанли тараалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter