Баян-Өлгий аймгийн ЗӨСТ орон нутаг, салбар хоорондын хамтын ажиллагаа, мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Хачгаар дамжих халдварын улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан Дэлхийн Зөн олон улсын байгууллагын орон нутгийн салбартай хамтран 2018 оны 04-р сарын 17-18-ны өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Баян–Өлгий аймгийн 13 сум, тосгоны ЭМТ, өрхийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн нийт 48 эмч, мэргэжилтнүүдэд “Хачигт халдвар болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, зоонозын халдварт өвчний тулгамдсан асуудал хариу арга хэмжээ” сэдэвт 2 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.20