Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад холбогдох хүмүүс 2018 оны 04-р сарын 12-14 өдрүүдэд Өмнөговь аймагт ажлын айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Өмнөговь аймгийн ЗӨСТ, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Өнө-Орших ӨЭМТ-д эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн дарга Д.Алтанчимэг байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, эмч, эмнэлгийн ажилчдад тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр дараах саналыг хүргүүллээ.
- Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн барилгын зураг хийлгэж, газрын асуудлыг шийдвэрлэж, ЗӨСТ-ийн стандартад нийцсэн барилга байгууламжийг яаралтай барих, хөрөнгө зардлыг улсын төсөвт тусгах
- Эрүүл мэндийн тухай хуульд тусгасан заалтын дагуу эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд олгодог 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүдэд олгох саналыг орууллаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.04.23