ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллалаа
1030

Архангай аймгийн Ихтамир суманд 2018 оны 03-р сарын 29-өөс бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний голомтод Архангай аймгийн ЗӨСТ нь Ихтамир сумын эрүүл мэндийн төвтэй хамтран хариу арга хэмжээг зохион байгуулж байна. Тус газарт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Малын шүлхий өвчний голомтын болон сэжигтэй бүсэд байгаа иргэдийн судалгааг гарган хөл хорионы бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, амьдарч буй иргэдэд эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж, ариутгал халдваргүйтгэлийн нэвтрэх цэгийг байгуулан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагаар голомтоос гарах тохиолдолд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцсийн халдваргүйтгэл хийж байна.
Тус голомтод 2018 оны 04-р сарын 18–ны өдөр Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Шүлхий өвчний голомтын хээрийн штаб”-ын үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцлаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter