ЗӨСТ
Бүсчилсэн сургалт зохион байгууллаа
879

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Дундговь аймгийн Хулд сумын эрүүл мэндийн төвтэй хамтран “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг 2018 оны 04-р сарын 18-19-ний өдрүүдэд Дундговь аймгийн 6 сумын 60 гаруй эмч, мэргэжилтэн, ажиллагсадыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар зоонозын халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлт, уламжлалт хамгаалах өмсгөлийн стандарт, хэрэглээ, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, Дундговь аймаг дахь хачгаар дамжих халдварт өвчний төлөв байдлын талаар мэдээлэл хийж, зоонозын халдварын тухай шинэ зааврыг танилцуулан, зоонозын халдварт өвчнүүдийн талаар самбарт мэдээлэл бэлтгэн танилцууллаа.
Сумдын эрүүл мэндийн төвүүдэд хамгаалах өмсгөлийн өмсөх, тайлах дараалал, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн 182 ширхэг гарын авлага тараалаа.
Мөн Хулд сумын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, төрийн албан хаагч, иргэдэд хачгаар дамжих халдвар, галзуу, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт хийлээ.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter