ЗӨСТ
Завхан аймагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ
704

Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх хайгуул хэлбэрийн тандалт судалгааг хийж, хачгийн зүйлийн бүрдэл, тархалт, тоо толгойн төлөв байдлыг тогтоолоо.
Тандалт судалгааны дүнгээр Завхан гол орчимд хачгийн нягтшил өндөр байгаа нь тогтоогдов. Судалгааны үеэр цуглуулсан хачгуудад хачгаар дамжих халдварын халдваржилтыг тогтоох зорилгоор ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ.
Мөн дээрх сумдын малчид гадна шимэгчдээс (эктопаразит) хамгаалах бэлдмэлийг мал сүрэгтээ хэрэглэснээр малд ассан хачгийн тоо буурсан нь судалгааны үеэр ажиглагдаж байв.

Мөн хачгаар дамжих халдварын улиралчил эхэлсэнтэй холбогдуулж голомтот нутгийн иргэд болон хөдөө орон нутагт зорчиж буй иргэдэд хачигт хазуулахаас урьдчилан сэрэмжүүлж байна.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter