ЗӨСТ
Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ
746

Архангай аймгийн ЗӨСТөвийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачигт халдварын тандалт шинжилгээг 2018 оны 4 сарын 16-26-ны хооронд Батцэнгэл, Хоршоолол, Ихтамир сумын нутгийг хамруулан хийж гүйцэтгэлээ. Уг шинжилгээгээр дээрх сумдын нутаг дэвсгэрт , хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 13 цэгт газрыг хамруулан 34 дарцаг/ цаг ажиллуулаа. Газрын гадаргуу 89 65 бог бод малаас 92 Der.nuttalli зүйлийн нийт 181 ширхэг хачиг дээжлэв.
Голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амаас хачигт халдварын асуумж судалгааг 150 хүнээс авч судалгаан дээр үндэслэн хачиганд хазуулсан өгүүлэмжтэй 20 хүнээс цус авч ийлдсийг ялгасан.
Мөн голомот нутгийн ард иргэдэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж, зурагт хуудас тараан сурталчилгаа хийв.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter