ЗӨСТ
Дундговь аймгийн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгааг зохион байгууллаа
1075

Дундговь аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 04-р сарын 23-27-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын тандалт судалгааг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хугацаанд тус сумын нутагт бэлчээрт 120 дарцаг/км ажиллан 62, 70 малд хачиг хайгуулдаж, 47 хачиг цуглуулан судалгааг хийж байна. Хачгаар дамжих халдварт өвчний талаарх хүн амын мэдлэг хандлагыг үнэлэхээр асуумж судалгаанд 64 хүнийг хамруулж, хачгаар дамжих халдварын тархалтыг тогтоохоор 44 хүнээс шинжилгээ авлаа.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ын 190 сурагч, цэцэрлэгийн 48 хүүхдэд “Галзуу өвчнөөс сэргийлье” “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” сурталчилгааны киног үзүүлэн, галзуу, хачгаар дамжих халдвар, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 123 ширхэг санамж хуудас тараалаа.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter