ЗӨСТ
Боомын голомт хяналт, хачгаар дамжих халдварын хайгуул шинжилгээг хийлээ
850

Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 05-р сарын 02-04-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Алтан тал” багийн “Өвдөг дэрс”, “Баруун хөв” зэрэг газруудад боомын голомт хяналт шинжилгээ хийлээ. Тус хяналт шинжилгээний үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж байна. Мөн тус хугацаанд хачгаар дамжих халдварын тандалт судалгааг хайгуул хэлбэрээр гүйцэтгэлээ. Хачгаар дамжих халдварын тандалт судалгааны үеэр 50 хүнээс асуумж судалгаа, 14 хүнээс цус авч, 18 хачиг түүвэрлэв. Цуглуулсан дээжинд лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter