ЗӨСТ
Тарваган тахлын голомтын хайгуул шинжилгээ хийлээ
824

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 05-р сарын 11-ээс 05-р сарын 24-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Бурхан Буудай-Гичгэнэ, Баянцагаан сумын Баянцагааны нуруу, Бууцагаан, Хүрээмарал, Бөмбөгөр сумын Байдрагийн цурав голомтод тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Хайгуул шинжилгээгээр монгол тарвага, урт сүүлт зурамны тооллого болон бүлийн ажиглалт судалгаа, махчин шувуудын тооллого хийлээ. Тарваган тахлын үүсгэгч илрүүлэх зорилгоор тарвага, зурам, үлийн цагаан оготно болон тэдгээрийн үс, ноолуурын бүүрэг, махчин шувуудын гулигдас цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулж байна.
Хайгуул шинжилгээ хийх хугацаанд дээрх 5 сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт оршин сууж байгаа 415 хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, 500 ширхэг санамж хуудас тараалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter