ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ “Эрүүл мэндийн гороо” явган алхалтын тэмцээнд тусгай байр эзэллээ
1065

“Оролцоот нийгмийн эрүүл мэнд” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая” сарын аяны хүрээнд “Эрүүл мэндийн гороо явган аялал”-д Архангай аймгийн ЗӨСТ-ийнхэн идэвхтэй оролцож, тусгай байр эзлэн, спортын хэрэгсэл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тус аяныг аймгийн ЭМГ, БТСГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийг ажлын байрны дасгалаар эхэлж, “Эрүүл мэндийн гороо”-г бурхант Булган уулаа тойрон явган алхалт хийлээ. Хөтөлбөрийн дагуу хөгжилтэй буухиа, байрнаас уртад харайх, граунд гольфийн тэмцээнүүдийг зохион байгуулж багийн амжилтаар дүгнэлээ.
“Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая” аянд байгууллага бүр ажиллагсдаа хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, дасгал хийх болон идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, ажлын алжаал тайлж, эрч хүчийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж оролцлоо.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.05

[gtranslate]

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter