ЗӨСТ
Байгалийн голомтын хяналт, тандалтын шинжилгээ хийлээ
740

Өвөрхангай аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян-Улаан сумдад хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус тандалт шинжилгээгээр мал болон бэлчээрээс хачиг цуглуулж, зүйлийн бүрдэл, нягтшлыг тодорхойллоо. Мөн хүний цусны дээж цуглуулж, ийлдсийг ялган ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ.

Хархорин, Хужирт, Есөн-Зүйл, Тарагт сумдад боомын голомт хяналтын шинжилгээ хийж хөрс, шороо, малын үс, ноос, арьс, ширнээс сорьц дээжилэн шинжилэхэд Хужирт сумын 2-р баг “Хадан гол” гэх газрын хөрснөөс боомын үүсгэгч  болох Bac.Anthracis-ийн 1 өсгөвөр илрүүллээ.                                                                                          

Шинжилгээний үеэр дөрвөн сумын 320 гаруй иргэдэд хачгаар дамжих халдварт өвчин болон боом өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх хүн амын дундах тандалт судалгаанд хамруулж, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай яриа хийж, 400 ширхэг санамж  тараалаа. Тус 5 сумдын эрүүл мэндийн төвийн 172 эмч, эмнэлгийн ажилчдад “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт хийж, бэлэн байдлыг шалгаж, заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter