ЗӨСТ
Увс аймгийн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ
929

Увс аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг 2018 оны 05-сарын 02-07-ны өдрүүдэд Увс аймгийн Хяргас сумын Булганхангай баг, Зүүнговь сумын Өгөөмөр багт хийлээ. Уг шинжилгээгээр дээрх сумдын нутаг дэвсгэрт, хачиг тархах боломжтой биотопыг сонгон авч 12 цэгт газрыг хамруулан ажиллалаа. Der.nuttalli зүйлийн 15 хачгийг газрын гадаргаас, 25 хачгийг бог, бод малаас нийт 40 хачиг дээжлэв. Голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн ам 120 иргэдээс хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч судалгаан дээр үндэслэн хачганд хазуулсан өгүүлэмжтэй 33 хүнээс цус авч ийлдсийг ялгасан. Нутгийн ард иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж, зурагт хуудас тараах сурталчилгаа хийлээ.

Мөн 2018 оны 05-р сары 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутагт хачгаар дамжих халдварын тандал судалгааг давтан хийлээ. Тус судалгаагаар иргэдээс давтан цус авч, голомтыг тандах, хачиг цуглуулах, хачгаар дамжих халдварын байгалийн голомт илрүүлэх, идэвхжилийн төлөв байдал, хүн амын дунд хачгаар дамжих халдварын халдваржилт байгаа эсэхийг тодорхойлоход чиглэв. Нутгийн иргэдийн мэдээлсэнээр урьд өмнө нь харагдаж үзэгдэж байгаагүй шавьж хүний биеийг хазаж, улайлгаж загатнуулж, гүвдрүү үүсгэж байна. Уг шавжаас 2 зүйлийн 3 шавж(хэдгэнэ) цуглууллаа. Одоогоор шинжилгээ хийгдэж байна.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter