ЗӨСТ
Говь-Алтай аймгийн ЗӨСТ “Хүлээж биш хүрч үйлчилье” уриан дор ажиллалаа
858

Говь-Алтай аймгийн ЗӨСТ “Хүлээж биш хүрч үйлчилье” уриан дор төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах зөвлөн туслах ажлыг 2018 оны 06-р сарын 04-06-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдад хийж гүйцэтгэлээ.

Тус ажлын хүрээнд сумдын ЭМТ-ийн эмч, ажилтнууд, хүн амд  “Говь-Алтай аймгийн ЗӨСТ-ийн үйл ажиллагаа”, “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт”  сэдвээр  мэдээлэл хийж, ЭМТ-үүдийн зоонозын халдварт өвчний үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, хувийн хамгаалах өмсгөл бэлтгэх, хэрэглэх зэрэгт мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Тарваган тахал, боом, галзуу, зика, хачигт халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаанд 130 төрийн албан хаагч, малчин ард иргэд  хамрагдлаа.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.13

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter