ЗӨСТ
Сургалт зохион байгуулагдлаа
714

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-д 2018 оны 06-р сарын 14-15-ны өдрүүдэд “Газарзүйн мэдээллийн систем, QGIS програмын хэрэглээ”, “Хээрийн судалгааны арга зүй”, “Өгөгдөлд статистик боловсруулалт хийх”, “Эрсдэлийн үнэлгээ” сэдвүүдээр сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтыг ЗӨСҮТ-ийн ЗТХНСА-ны дарга Б.Амгаланбаяр, НЭМСЭША-ны дарга Д.Алтантогтох, ЭМ-ийн мэдээллийн технологич Б.Лхагвасүрэн нар хамтран зохион байгуулав.

Тус сургалтаар судалгааны ажил төлөвлөх, судалгааны арга зүй боловсруулах, цуглуулсан өгөгдөлд статистик боловсруулалт хийх болон хээрийн судалгаанд газарзүйн мэдээллийн системийн програмыг хэрхэн ашиглах, эрсдэл гэж юу вэ? эрсдэлийг үнэлэх, түүний ач холбогдол орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явлуудад эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалууд (МУ-ын шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаал) зэрэг сэдвүүдээр хичээл зааж, халдварт өвчний тохиолдолын үеийн цагийн байдалд “EBS” програм ашиглан эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг хийлээ. Мөн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй компьютер, сүлжээний тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай засвар үйлчилгээг хийж бэлэн байдлыг хангалаа.

Нийтлэсэн огноо: 2018.06.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter