НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ
Улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 875 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 64(7.3%) галзуугийн эрсдэлд өртсөн, 802(91.7%) хачигт халдвар, 2(0.2%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 6(0.7%)-ийг боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна.