НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ
Улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 949 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 65(6.8%) галзуугийн эрсдэлд өртсөн, 875(92.2%) хачигт халдвар, 2(0.2%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 6(0.6%)-ийг боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна.