ЗӨСТ
Ус, намгийн шувуудын ажиглалт, судалгаа хийлээ
433

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сум, Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших нуур Хэрлэн голын ай сав, Бүс нуур, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Туул голын ай савын дагуу ус, намгийн шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хугацаатай давхцуулан ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэлээ.

Энэ удаагийн ус, намгийн нүүдлийн шувуудын ажиглалт тооллогоор шувуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгдсэн байна. Нийтдээ 8 багийн, 12 овгийн, 21 төрлийн, 25 зүйлийн 3982 шувууд тоологдсон. Шувуудын зүйлийн бүрдлийн хувьд өмнөх оныхоос 3 баг, 6 зүйлээр илүү байв.

Судалгаанд хамрагдсан ус, намгийн шувуудаас галуутны (79.83%) багийн шувууд үүний дотроос нугасны (33%) төрлийн шувууд зонхилж байна. Ажиглалт тооллого хийх явцад шувууны томуугийн болон ямар нэгэн шалтгааны улмаас гэмтсэн болон үхсэн шувуу тааралдсангүй.

Тус судалгаанаас цаашид судалгааг жил бүр үргэлжлүүлэн хийх, нэгдсэн сан бүрдүүлэх, шувуугаар зөөвөрлөгдөн орж ирэх зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх арга аргачлалыг сайжруулах дүгнэлт гарлаа.

 

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter