Өмнөговь аймгийн ЗӨСТ Өмнөговь аймгийн Баяндалай сумын Өндөр толгой, Булган сумын Баян заг, Ханхонгор сумын Мандах зэрэг газруудад тарваган тахлын байгалийн голомтын хяналтын шинжилгээ хийлээ. Тус тандалт шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох, агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, экологийн болон популяцийн судалгаа хийх, лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, голомтот нутгийн малчин ард иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт сургалт хийх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тандал шинжилгээнд нийт 27000 га талбайг хамруулан нийт 43 дээж цуглуулан лабораторийн шинжилгээ хийлээ. Шинжилгээний явцад олзворлон шинжилсэн амьтныг самнаж, амьтны үс ноолуур, нүх ноохойноос 1509 шимэгч цуглуулан тодорхойлж, 1498 шимэгч шинжилгээнд хамруулж, шинжилсэн шимэгчийн 89.4%-г амь сорьцод хамруулав. Лабораторит шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгч илрээгүй.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.06.26