2018 оны 06-р сарын 20. Женев. ДЭМБ хөрсөөр дамждаг хорхой(гэдэсний хорхой)-н өвчнүүдийн халдваржилт өндөртэй орнуудад мебендазолийн хүүхдэд зориулсан зажилдаг эмийг тараах ажлыг эхлүүлэхээр болж байна. ДЭМБ гэдэсний хорхойн хүний халдварт өвчнүүдийг эмчлэхэд мебендазолийг голлон зөвлөдөг. Уг эм нь 2016 онд АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргаагаар баталгаажсан бөгөөд Johnson & Johnson компани ДЭМБ-д хандивлажээ.
“Ой түүнээс дээш насны хүүхдүүд шингэн эмийг залгихдаа дургүй байдаг бол энэхүү шинэчилсэн хэлбэр нь таатай амттай, зажилж залгихад тохиромжтой тул хүүхдүүд уухад илүү амар болсон” гэж ДЭМБ-ын Хөрсөөр дамжих хорхойн өвчнүүдийн хөтөлбөрийн тэргүүн Dr Antonio Montresor хэллээ.
Эхний үед энэ эмийн бэлдмэлийн тоо хэмжээ хязгаартай байх бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал өсөхийн хэрээр бүрэн хэмжээгээр төлөвлөгдөнө. Хүүхдийн мебендазол нь гэдэсний хорхойн өвчнүүдийн гол эмчилгээ байх болно.
“Эмийн энэхүү шинэ хэлбэр нь ДЭМБ-ын хүүхдэд тааламжтай байх уриалгын дагуу хийгдсэн ажлын нэг хэсэг болж байна. Хүүхэд эмээ уух таатай байдлыг шийдвэрлэлээ” гэж Johnson & Johnson –ны Хөрсөөр дамжих хорхойн өвчнүүдийн хөтөлбөрийн захирал Cori Vail хэллээ.
Дэлхий даяар 1.5 тэрбум буюу дэлхийн хүн амын 24 гаруй хувь нь хөрсөөр дамждаг хорхойн өвчнүүдээр халдварласан байдаг. Тухайн өвчний халдвар тропикийн ба субтропикийн бүсийн орнуудад өндөр байдаг бөгөөд Африкийн Сахар, Америк, Хятад, Зүүн Азийн улсуудад өвчний тохиолдол ихээр бүртгэгддэг.
267 сая гаруй сургуулийн өмнөх насны хүүхэд шимэгч хорхой халдварласан газар нутгуудад амьдардаг ба эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх улирлын эмчилгээ шаардлагатай байна.
2017 онд ДЭМБ-аас үйл явдалд суурилсан, хөрсөөр дамжих хорхойн халдварын эрсдэлтэй бүлгийн хүн амд зориулсан өргөн хэмжээний эмчилгээний зөвлөмжийг сайжруулан хэвлэсэн. Голлох 3 зүйлийн хорхойн эндемик нутагт зөвлөмжид тусгагдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, амжилттай баталсан.
Эмийн хандив
Johnson & Johnson эмийн компани сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэдэсний хорхойн өвчний эрсдэлт бүлэг болохыг тогтоож, эмийн шинэ хэлбэрээ ДЭМБ-аар дамжуулан түгээхээр шийдэж, үйлдвэрлэлээ аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
2010 оноос хойш уг компани ДЭМБ-тай хамтран хөрсөөр дамжин халдварлах хорхойн халдваруудаас сургуулийн насны хүүхдүүдийг хамгаалах мебендазолийг чанарын баталгаатайгаар нийлүүлж байна. Эмийг хүсэлт гаргасан улс орнуудад тэрбум гаруй шахмал (500 мг) мебендазолийг хандиваар түгээжээ.
Шимэгчийн эсрэг эмийг авахад хүндрэлтэй байгаа улс орнуудыг ДЭМБ өөрлүүгээ хандуулж, 2019 онд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг эмчлэх том хэмжээний аянг төлөвлөж байгаа бөгөөд ДЭМБ-ын Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийг хянах алба тэдний хүсэлтийг 2018 оны 08-р сарын 31 хүртэл бүртгэж байна. Халуун орны өвчнүүдийг эмчлэх зарим эмүүдийн онцгой хүсэлтүүдийг тусад нь авч байна.
Хөрсөөр дамжих хорхойнууд
Хөрсөөр дамжих хорхойнуудын халдвар дэлхий даяар түгээмэл бөгөөд ядуу, нэн ядуу амьдралтай хүмүүст илүү өндөр халдваржилттай байдаг. Үүнд: Түгээмэл тохиолддог Ascaris lumbricoides, Trichuris trichiura, Ancylostoma duodenale ба Necator americanus зэрэг дугираг хорхойн хүрээний зүйлүүд болно.
Өвчилсөн хүмүүсийн ялгадсан дах хорхойн өчүүхэн өндөгнүүдээр халдвар тараагддаг. Бие гүйцсэн шимэгч гэдсэнд байрлаж, өдөр бүр хэдэн мянган өндөг гадагшлуулна. Ариутгал муутай газруудад эдгээр өндөгнүүд өвчтэй хүмүүсийн ялгадасны хамт хөрсийг бохирдуулдаг.
Улиралчилсан хорхойгүйжүүлэх эмчилгээ нь халдварын эрчмийг бууруулдаг бол бүрэн хэмжээний ариутгал нь халдварын эргэлтийг бүрэн зогсоож, тогтвортой хяналтыг бий болгоход чухал нөлөөтэй. Мөн эрүүл мэндийн боловсролын ач холбогдол өндөр байдаг.
Нийтлэсэн огноо: 2018.06.26