ЗӨСТ
Тарваган тахлын гүнзгийрэл тандалт  шинжилгээ хийж байна
651

Архангай аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын 06-аас эхлэн Архангай аймгийн Чулуут-Хануйн цурав, Хүрмийн өр голомтод тарваган тахлын гүнзгийрэл, тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний  байгалийн  голомтын төлөв байдлыг хянах, хил  хязгаарыг тогтоох зорилгоор мэрэгч амьтдын тархалт, хөдөлгөөнийг тогтоох агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Мөн голомтот нутгаас амьтан, гулигдас, олборлосон мэрэгч амьтны үс ноолуур, нүхний амсраас гадны шимэгч тус тус цуглуулан тарваган тахал өвчний үүсгэгч илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, санамж хуудас тараав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter