ЗӨСТ
Тарваган тахал, боом өвчний хайгуул шинжилгээ хийгдлээ
915

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумдын нутагт 06-р сарын 18-25-ны хооронд тарваган тахал, боом өвчний байгалийн голомтын хайгуул, шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Шинжилгээний хугацаанд дээрх 3 сумын 13 секторт  хайгуул хийж, махчин шувууны гулигдас цуглуулах, тарваганы тахлын агуулагч, дамжуулагчдын нягтшлыг үнэлэх ажлыг гүйцэтгэлээ. Агуулагчдын нягтшлыг 144 га талбайд тарваганы, 12 га талбайд дагуурын огдойн, 12 га талбайд зурам болон бусад жижиг мэрэгчийн тооллого хийж үнэллээ.                 

Бүрэнтогтох сумын боомын голомт бүхий 10 цэгт газраас шинжилгээний материал цуглуулж, голомтын биотопын бичиглэл судалгааг хийж, малын өвчлөл гарсан цэгт газруудын солбилцолыг тогтоож, бүртгэлжүүлж, Цэцэрлэг, Цагаан-Уул сумын 32 өрхийн 129 хүн амд “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье“ санамж тарааж, яриа таниулга хийв.

Мөн 12 гол, нууранд ус, намгийн шувуудын тооллогыг хийж, 14 зүйлийн 794 ус намгийн шувуу тооллоо.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter