ЗӨСТ
Тарваган тахал өвчний тандалт судалгаа хийлээ
4348

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 06-р сарын 25-аас 07-р сарын 09-ний хооронд  Төв аймгийн Сэргэлэн, Баянцогт, Дэлгэрхаан, Бүрэн сумын нутагт тарваган тахал өвчний тандалт болон хайгуул шинжилгээ хийлээ.

Шинжилгээний үеэр дээрх сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, 201 иргэдээс асуумж судалгаа авч, сургалт, сурталчилгааны материал тараалаа.

Шинжилгээгээр цуглуулсан дээжүүдэд тарваган тахал өвчний үүсгэгч илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээг хийж байна.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter