ЗӨСТ
Тарваган тахал өвчний байгалийн голомтын хяналтын шинжилгээ хийж байна
37

Говь-Алтай аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын 13-аас эхлэн Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат, Тонхил сумын тарваган тахлын голомтот нутагт тарваган тахлын гүнзгийрэл, тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах, хил хязгаарыг тогтоох зорилгоор мэрэгч амьтдын тархалт, хөдөлгөөнийг тогтоох агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийлээ. Мөн голомтот нутгаас амьтны гулигдас, олборлосон мэрэгч амьтны үс ноолуур, нүхний амсраас гадны шимэгч тус тус цуглуулан тарваган тахал өвчний үүсгэгч илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.24

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter