2018 оны эхний хагас жилийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд мал, амьтны галзуу өвчний 19 тохиолдол бүртгэгдээд байна.
Мал, амьтны галзуу өвчний тохиолдол Өмнөговь аймгийн Номгон, Ханхонгор, Ханбогд, Булган, Баян-Овоо, Баяндалай, Сэврэй, Цогтцэций зэрэг 8 суманд бүртгэгдэж тэмээ, үхэр, адуу, ямаа, хонь, нохой, үнэг зэрэг амьтад өвчилсөн байна.
2018 онд аймгийн хэмжээнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 80.4 мянган толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөн шаардагдах вакциныг сумдын МЭҮН-д захиалгын дагуу хуваарилан хүргэсэн ба эхний хагас жилийн байдлаар голомт үүссэн хэсгийн 50959 толгой мал, амьтныг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээнд хамруулсан байна.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.07.30