ЗӨСТ
Хөвсгөл аймгийн нутагт шумуулаар дамжих халдварын тандал судалгааг хийлээ
1574

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2018 оны 07-р сарын 25-31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын нутаг Эг, Үүр, Ариг, Алагцар, Хөхөө, Сагдай, Уйлган, Халхан, Дархинт, Зэрлэг, Даян дээрх, Асгат, Асатын голын сав дагуу 18 секторт шумуулаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын дундах тандал судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус судалгаагаар байгалийн голомтоос бие гүйцсэн  шумуул, хүүхэлдэй, авгалдай цуглуулж, шумуулын нягтшил, тархалт, популяцийн судалгааг хийлээ. Цуглуулсан шумуул, хүүхэлдэй, авгалдайг ЗӨСҮТ-ийн лабораторит шумуулаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж байна. Мөн дээрх 4 сумын 13 багийн 277 хүн амыг хамруулан шумуулаар дамжих халдварын мэдлэг, хандлага, эрсдлийг тогтоох асуумж судалгааг хийлээ.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.08.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter