ЗӨСТ
Ёс зүйн чиглэлээр аян зохион байгууллаа
1275

2018 оныг  Эрүүл мэндийн яамнаас “Ёс зүй, хариуцлага, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд Баянхонгор аймгийн ЗӨСТ ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх 3 сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд 2018 оны 08-р сарын 29-ний өдөр байгууллагын эмч мэргэжилтэн, ажилтнуудын дунд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, сорьцын менежмент, цагийн менежмент” сэдэвт АХА тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд вирус судлаач А.Гончигсумлаа  бусдыгаа хошуучлан шалгарлаа. Мөн байгууллагын ажилчдын дунд ёс зүйтэй ажилтан шалгаруулах санал асуулгыг зохион байгуулж, лабораторийн тасгийн лаборант С.Наранбуян ёс зүйтэй мэргэжилтнээр тодорлоо.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.08.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter