ЗӨСТ
Тарваган тахлын тандалт шинжилгээ хийлээ
810

Баянхонгор аймгийн ЗӨСТ 2018 оны 08-р сарын 06-16-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Түй-Шаргалжуутын цурав голомтод тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус тандалт шинжилгээгээр төлөвлөгөөний дагуу 4 секторын 36000 га талбайд ажиллаж, агуулагчийн тооллого, бүлийн ажиглалт, махчин шувуудын тооллого болон хайгуул шинжилгээ хийж, гулгидас цуглуулах, тарваган тахлын үндсэн болон дэд агуулагчийн нүх шалгах, гадны шимэгч цуглуулах ажлуудыг гүйцэтгэлээ.

Тандалт шинжилгээний хүрээнд монгол тарвага, урт сүүлт зурам, үлийн цагаан оготно, хадны барагчин зэрэг тарваган тахлын агуулагч амьтад олборлон тэдгээрийн үс ноолуураас гадны шимэгч цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Мөн тандалт шинжилгээ хийх хугацаанд Өлзийт сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт амьдарч байгаа 410 иргэнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт, сурталчилгаа хийж, 500 ширхэг санамж материал тараалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.08.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter