Онцлох
“Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ёслолын ажил зохион байгуулагдлаа
2983

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoEinitiative) санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг нэгж лабораторуудийг чадавхжуулах ажлын хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагааг 2018 оны 09-р сарын 14-ний өдрийн 11:00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, ЭМЯ-ны дэд сайд, БАБХҮХ-ны гишүүн Л.Бямбасүрэн, ОБЕГ-ын дэд дарга, БАБХҮХ-ны гишүүн, хурандаа Б.Ууганбаяр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захирал, БАБХҮХ-ны гишүүн Б.Туяацэцэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Лаборатори, Зэвсэгт хүчний жанжин штаб,  Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Ур чадварын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори, Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Мал эмнэлэгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл, Төсөл хэрэгжүүлэх нэгж зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцлоо.

Төслийн хүрээнд ЕХ-ны буцалтгүй тусламжаар нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улс хүлээн авах бөгөөд өнөөдөр Инкубатор (Floor Standing Shaking Incubator), Центрипукроторын хамт (Cole-Parmer MPR 115 Advanced Centrifuge Bundle), Соникатор (Sonicator), Термал сайклар (Gradient Thermal Cycler), Биологийн микроскоп, Стерео микроскоп, Гелийн аппарат (Large and mini gel tank) зэрэг 242 сая төгрөгийн өртөг бүхий 8 төрлийн 14 лабораторийн тоног төхөөрөмжийг 7 байгууллагад гардуулах ёслол амжилттай явагдлаа.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter