Онцлох
Эрдэм шинжилгээ, практикийн олон улсын хуралд оролцлоо
1459

Монгол Улс, ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудын эрдэм шинжилгээ судалгааны хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулсан “Улс орнууд-байгалийн голомтот халдварт өвчний тулгамдсан асуудлууд” сэдэвт  эрдэм шинжилгээ–практикийн олон улсын хурлыг ОХУ-ын Эрхүү хот дахь гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн судалгааны төв, Монгол улсын ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭХ хамтран ОХУ-ын Эрхүү хотод 2018 оны 09-р сарын 06-08-нд зохион байгууллаа. Хуралд БНКУ, АНУ, ОХУ, Монголын нийт 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо.

Тус хуралд ЗӨСҮТ-өөс захирал Н.Цогбадрах, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭНБД  Д.Цэрэнноров, Биологич Ж.Батцэцэг, Вирус судлагч У. Өнөрсайхан, Статистикч, докторант  Х.Бурмаа, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн дарга Н.Эрдэнэбат нар оролцлоо.

Түүнчлэн  МЭХ-ийн 2, ХӨСҮТ-ийн 5 мэргэжилтэн тус тус оролцож илтгэл хэлэлцүүллээ.

ОХУ-ын Эрхүү хот дахь Гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн судалгааны төвтэй хамтран тус хурлыг зохион байгуулж, 7 хуралдаанаар нийт 30 илтгэлийг хэлэлцсэн ба 3 хуралдааныг Монголын талаас удирдаж явуулав. ОУ-ын хурлын зохион байгуулах болон редакцийн хороонд Монголын 6 эрдэмтэн ажилласан.

ЗӨСҮТ, МЭХ, ХӨСҮТ-өөс  БУ-ны доктор Д.Цэрэнноров “Эпизоотолого-эпидемиологическое исследование неблагополучной по сибирской язве территории Монголии” (Х.Бурмаа, Н.Цогбадрах,  Ш.Агиймаа, З.Адъяасүрэн,  М.Дармаа, Г.Даваа ), МЭУ-ны доктор Б. Болдбаатар ”Дифференциальная диагностика серологическими методами некоторых флавивирусов” (Б.Болдбаатар, Д.Эрдэнэчимэг), БУ-ны доктор Д.Энхсайхан “Результаты выявления  возбудителей гриппа и острых респираторных инфекций с помощью метода  RT-LAMP” (Ч.Хишигмөнх, Б.Дармаа, Я.Амаржаргал, Д.Нямхүү, С.Цогтсайхан, М.Накаучи, Н.Нямдаваа) илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүлж оролцлоо.

Хачгаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээний асуудлаар Эрхүүгийн анагаахын их сургуулийн багш К.А.Аитов болон Гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн судалгааны төвийн мэргэжилтнүүдтэй санал солилцсон.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах Гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн судалгааны төвийн захирал Л.В.Рыжковатай тусгайлан уулзаж, 2015 онд тус төвтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хачгаар дамжих халдварын талаар туршлага судлах, дадлагажуулах сургалтыг зохион байгуулах, судалгааны хамтарсан лаборатори байгуулан ажиллах, аспирантын ажлыг удирдах зэрэг цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохиролцсон.

Хурлын дараа Эрхүү хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов болон албаны дарга нартай уулзаж, хөтөлбөр, гэрээний хүрээнд хийгдэх сургалт, молекул биологийн хамтарсан судалгаа, Саратов хотод эрдэм шинжилгээний хуралд оролцох, тоноглогдсон лаборатори болон лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээн авах, хөтөлбөрийг сунгуулах зэрэг асуудлуудын талаар хэлэлцэж тохиролцож шийдвэрлэв.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter