ЗӨСТ
Залуу малчдын чуулганд оролцлоо
677

2018 оны 11-р сарын 17-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ‘Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд’ хөтөлбөрийн хүрээнд Монголын уламжлалт мал аж ахуй, малч ухааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, залуу малчдын мал маллах болон амьдрах ухааны боловсрол, мэдлэг чадвар, оролцоог нэмэгдүүлэх, залуучууд бие биенээсээ, ахмад малчдын туршлагаас суралцах зорилгоор зүүн бүсийн 8 сумын ‘Залуу малчдын чуулган-2018’ боллоо.  Тус чуулганд ЗӨСТ-ийн Халдвар судлагч эмч Б.Ууганжавхаа Зоонозын халдварт өвчин сэдвээр сургалт хийлээ. Уг чуулганд нийт 100 гаруй залуу малчид хамрагдаж, галзуу, боом, тарваган тахал, хачгаар дамжих халдварын тухай 340 ширхэг санамж хуудас тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.12.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter