Зарлал
‘Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл’-д материал хүлээн авах зарлал
4282

‘Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл’-д материал хүлээн авах тухай мэдээлэл, зар (2019 оны 2 Дахь дугаарт) 

‘Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл’-ийн 2019 оны 2 дахь дугаарыг ЗӨСҮТ-өөс эрхлэн гаргах болсон тул эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, магистр, докторын сургалтанд суралцагчдын дараах чиглэлүүдийн дагуу “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан материалыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл tserennorov_d@nczd.gov.mn , dnorov09@gmail.com хаягаар хүлээн авна.

Зоонозын өвчний чиглэлээр ажиллаж буй болон судалгаа хийж буй эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Чиглэлүүд:

  • СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ
  • ТОЙМ, ЛЕКЦ, ЗӨВЛӨГӨӨ
  • ЭПОНИМ НЭР ТОМЪЁО
  • ТОВЧ МЭДЭЭ, АЖИГЛАЛТ
  • Албаны бичиг баримт

Материалаа ирүүлэхдээ ‘Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага’-ыг сайтар судлан чанд баримтлан ирүүлэхийг анхааруулж байна.

“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй материалд тавигдах шаардлага”-ыг хавсаргав. Холбогдох лавлагааг ЗӨСҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, БУ-ны доктор Д.Цэрэнноровтой 88115664 утсаар холбогдож авна уу. 

Хавсралтыг эндээс татна уу.

ЗӨСҮТ-ийн эрдмийн зөвлөл

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter