Сургалт
Зайн сургалт хийгдлээ
2189
  1. “Боом өвчний төлөв байдал, эмчилгээ оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт зайн сургалтыг 2018 оны 11-р сарын 15-ны өдөр ЗӨСҮТ-д зохион байгууллаа.  Тус зайн сургалтад 14 аймгийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-үүдийн эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд “Боом өвчний эпизоотологи, эпидемиологийн төлөв байдал, дархлаажуулалт”, “Боом өвчний эмнэл зүйн оношилгоо, эмчилгээ “Боом өвчний лабораторийн оношилгоонд ашиглагдах тэжээлт орчин, био бэлдмэл” “Боом өвчний лабораторийн оношилгоо, биоаюулгүй ажиллагаа” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, тухайн хэлэлцсэн асуудлаар мэргэжилтнүүд санал солилцлоо.
  2. Шувууны томуу өвчний халдвар нүүдлийн шувуудаар дамжин манай улсад орж ирэх эрсдэл өндөр байгаа, галзуу өвчний мал, амьтны өвчлөл тогтмол бүртгэгдэж байгаатай тус тус холбогдуулан зайн сургалт зохион байгууллаа. Зайн сургалтаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Шувууны томуугийн тандалт, хариу арга хэмжээ”, “Галзуу өвчний төлөв байдал, хариу арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өглөө. Тус зайн сургалтад 14 аймаг, нийслэлийн ЭМГ, ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Зайн сургалтын төгсгөлд сургалтад хамрагдаж буй орон нутгийн мэргэжилтнүүдийн асуултад халдвар хариуцсан багийн мэргэжилтнүүд хариулт өгч, санал солилцлоо.
  3. Тарваган тахал, криптоспоридиозын төлөв байдал, оношилгоо, хариу арга хэмжээ” сэдвээр сургалт зохион байгуулж, 16 аймгийн эмч, мэргэжилтэн 124 хүнд мэдээ, мэдээлэл хүргэв.
  4. 2018 оны 04-р сарын 03-нд “Хачгаар дамжих халдварын төлөв байдал, эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт зайн сургалт зохион байгуулж, 18 аймаг, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн хамрагдав. Зайн сургалтын тоотыг ЭМХТ, аймгуудад явуулав.

Нийт зайн сургалтад давхардсан тоогоор 550 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа. “Зоонозын өвчний тархалт, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт багц цагийн сургалтыг 2 газар зохион байгуулж ажиллаа. Үүнд:

  • БЗД-ийн 30 ЭМБ-ын 30, 6 сургууль, цэцэрлэгийн нийт 105 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 1 багц цагийн сургалт зохион байгуулсан.
  • Дорнод аймагт 2 багц цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан байна.

Багц цагийн сургалтыг нийт 2 удаа зохион байгуулж 205 мэргэжилтэн хамрагдсан байна.

Нийтлэгдсэн огноо: 2018.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter