Онцлох
“Бэтэг, галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын байгууллагуудын уулзалт, зөвлөгөөн болж байна
2135

Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй “Бэтэг, галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын хамтран ажилладаг байгууллагын уулзалт, зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын “Б” танхимд 2018 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд болж байна.

Үйл ажиллагааны нээлтэд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица, ДЭМБ-ын Төвийн Бэтэг болон зоонозын өвчний хяналт, тандалтын асуудал хариуцсан багийн ахлагч Бернадет Абела-Риддер, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Бэтэг болон анзаарагддаггүй өвчнүүдийн хяналт, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Аяа Яжима нар оролцлоо.

ДЭМБ-ын бүсийн төв болон азийн улс орнуудын гаргасан жагсаалтаар 20 төрлийн анзаарагддаггүй халдварт өвчний талаарх бодлого чиглэлийг тодорхойлж, баримтлан ажиллаж, 2030 он гэхэд тархалтыг зогсоож, устгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бүх салбаруудын оролцоотойгоор нэгдэж, нэг төлөвлөгөөтэй хамтран ажиллах нь хамгийн оновчтой арга бөгөөд Монгол улс мөн энэхүү үйл ажиллагаанд 2017 онд нэгдэн орсон.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зоонозын халдварт өвчний асуудал хариуцсан төв байгууллага салбар хоорондын болон дундын байгууллагуудын түвшинд Монгол дахь бэтэг, галзуу өвчний өнөөгийн байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагыг манай орны нөхцөлд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Нийтлэгдсэн огноо: 2018.10.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter