Онцлох
Хөх хотын гаалийн газрын урилгаар ЗӨСҮТ болон орон нутгийн ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд уулзалт хийлээ
1271

2019 оны 01-р сарын 22-24-ний өдрүүдэд Хөх хотод ‘Монгол-БНХАУ Улсын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ’ сэдэвт хамтарсан уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ болон ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын хүрээнд 2018 онд хоёр улсын хил орчимд хийсэн хамтарсан тандалт судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын талаар онцгойлон хэлэлцэж хамтран эрсдэлийн үнэлгээ хийж хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоон хамтын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр боллоо.

Тухайлбал: 

  • 2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 05, 09 саруудад хийх;
  • 06-р сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөлүүд, хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан дадлага сургууль хийх;
  • Хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхжиж буйтай холбогдуулан Бичигт, Сүмбэр боомтын дагуу хамтарсан тандалт судалгааг хийх;
  • Мөн Шинжаан уйгарын өөртөө засах оронтой хиллэж буй хэсэгт орших  боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах;
  • Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилнүүдийг сургах, харилцан солилцож ажилах;
  • Монгол-БНХАУ-ын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх;
  • Замын-Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хоёр тал хамтран эхлүүлэх;
  • 2019 оны 10-р сард хамтарсан тандалт судалгааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг олон ажлуудыг хийхээр тохиролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2019.01.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter