Цаг үеийн
“Төв азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрх зүйн орчинг сайжруулах P53” төслийн хүрээнд ЗӨСҮТ-ийн 2 мэргэжилтэн Англи улсад сургалтад хамрагдаж байна
1255

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилгатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлж Монголын үндэсний түвшиний мэргэжлийн байгууллагуудыг хамруулан үндэсний эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлж  байна.

Эдгээр үйл ажиллагааны нэг “BSC II биоаюулгүйн кабинетийн тохиргоо, засвар үйлчилгээ”-ний сургалтыг P53 төслийн баг Английн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнтэй хамтран 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд төслийн санхүүжилтээр зохион байгуулж байна. Уг сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн биоаюулгүйн кабинетийн засвар үйлчилгээ хариуцсан 6 инженер хамрагдаж байгаа бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжилтэн Л.Оргилбаяр, Э.Тунгалагтуяа  нар оролцож байна.

Сургалт нь Олон улсын NSF/ANSI 49-2018 стандартын дагуу BSC II биоаюулгүйн кабинетийн тохиргоо, засвар үйлчилгээг онол, практикийн хосолсон аргачлалаар явуулж байгаа бөгөөд шалгалтандаа тэнцсэн тохиолдолд Олон улсын итгэмжлэгдсэн гэрчилгээг 5 жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийх эрхтэйгээр гардан авах юм.

Нийтлэгдсэн огноо: 2019.01.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter