Зарлал
“Вирус судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 17 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцох урилга
9159

Мал Эмнэлгийн Хүрээлэн, Вирус Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн хамтран 2019 оны 10-р сарын 04–ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Вирус судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 17 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна.

Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж, 2019 оны 07-р сарын 01-ний дотор редакцын зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаад darmaanicmn@gmail.com болон Г.Нямаад nyamaagyn@gmail.com хаягаар ирүүлнэ үү.  Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухай санаагаа илэрхийлсэн байх шаардлагатай.

Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2019 оны 08-р сарын 01-ний дотор сонгон шалгаруулж, та бүхэнд эргэж мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу Power point-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, мал эмнэлгийн ухааны доктор Б.Болдбаатар (утас 95963305; boldoomglvet@yahoo.com), Вирус судлалын Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Г.Нямаа (утас 88703888; nyamaagyn@gmail.com) нараас авна уу.

Бүртгэлийн хураамж:

Вирус Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд 30 000 төгрөг
Оюутан гишүүд 20 000 төгрөг
Гишүүн бус 50 000 төгрөг

Хаан банк Төгрөгийн данс дугаар: 5753354989

Хүлээн авагчийн нэр: Монголын Вирус Судлалын Нийгэмлэг

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан

3 саяаас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,

1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Алтан ивээн тэтгэгч”,

1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Мөнгөн ивээн тэтгэгч”

өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчлах боломж олгоно

Хурал зохион байгуулах хороо, Редакцын зөвлөл

Нийтлэгдсэн огноо: 2019.02.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter