Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 03-р сарын 14-15-ны өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт суманд бруцеллёз өвчний хүн амын дундах тандалт судалгаа, зоонозын халдвараас сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгууллаа. Тус судалгааны үеэр сумын 50 хүнээс бруцеллёз өвчний мэдлэг хандлагын судалгаа авч, 89 хүнээс сорьц авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Мөн тус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх болосвролын хүүхдүүдэд, төрийн албан хаагчдад “Бруцеллёз өвчин”, “Хачгаар дамжих халдварт өвчин”, “Галзуу өвчин”-ний талаар сургалт хийж, “Галзуу өвчнөөс сэргийлье”, “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” хүүхэлдэйн кино үзүүлэн зоонозын халдвараас сэргийлэх ярилцлага хийлээ. Сургалтаар зоонозын халдвараас сэргийлэх 3 төрлийн 155 ширхэг санамж хуудас тараан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүллээ.
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.03.18