ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ хамтарсан сургалт хийлээ
587

2019 оны 03-р сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв хамтран “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг хяналт шалгалтад мөрдөх”, “Байгалийн голомтот өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Ховд аймгийн 17 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байцаагчийн эрхтэй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сумдын байгаль хамгаалагчдыг хамруулан удирдлага арга зүйгээр хангах, ажлын хариуцлагыг өндөржүүлэх, хяналт шалгалтын ажлыг үр дүнд хүргэх, байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдэвт хэлэлцүүлэг хэлэлцүүллээ. Уг сургалтад Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд “Байгалийн голомтот өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь”,  “Зоонозын хүний өвчлөл гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвүүдээр илтгэл танилцуулан, асуулт, хариултад хариулан ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.03.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter