Тендерийн урилга
Хязгаарлагдмал тендерийн урилга
763

Огноо: 2019-03-18
Тендер шалгаруулалтын нэр: Молекул биологийн оношлуур праймер урвалж
Тендер шалгаруулалтын дугаар: ЗӨСҮТ/201901001/02/01

Зоонозын өвчин судлалын үндэсний төв эрх бүхий тендерт оролцогчдоос Оношлуур урвалж химийн бодис тэжээлт орчныг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2018, 2017 оны Борлуулалтын орлогын тус бүр нь төсөвт өртгийн 57.8 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 45.6 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт 1467192 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  • 2    ‘Молекул биологийн оношлуур праймер урвалж’ –   1,467,192 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Тендерийг 2019 оны 04-р сарын 02-ны өдрийн 13 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2019 оны 04-р сарын 02-ны өдрийн 13 цаг 40 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо ЗӨСҮТ, Утас: 99744038
Имэйл хаяг: munhchimeg_55@yahoo.com
Веб хаяг: http://nczd.gov.mn

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter