Ажлын байрны зар
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
64

Ажлын байр: Чанарын албаны дарга

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
  • Мэргэшсэн /Лабораторийн чиглэлээр резидентээр төгссөн бол давуу талтай
  • Тухайн албан тушаалд ажиллаж байсан туршлагатай

Ерөнхий шаардлага:

  • Эрүүл мэндийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан
  • Эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй,
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачилгатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет №1
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
  • Намтар 3 үеийн
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 01-р сарын 17-ны өдрийн 25 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Чанарын албаны дүрэм” –ийн дагуу чанарын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах 

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2019 оны 04-р сарын 05-ны өдөр

Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99757511 /Хүний нөөцийн менежер/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter