Ажлын байр: Ариутгал халдваргүйтгэл био-үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч
Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн /эрүүл ахуйч их эмч, тархвар судлагч/
- Тухайн албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
- Лабораторийн чиглэлээр резидентээр төгссөн бол давуу талтай
Ерөнхий шаардлага:
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан,
- Багаар ажиллах чадвартай,
- Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй,
- Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Ажилдаа идэвх, санаачилгатай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет №1
- Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
- Намтар 3 үеийн
- Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
- 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
- Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа, тэжээлт орчин, будаг урвалж, оношилгооны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг удирдан зохион байгуулах
Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:
2019 оны 04-р сарын 05-ны өдөр
Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ
Холбоо барих утас: 99757511 /Хүний нөөцийн менежер/