ЗӨСТ
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа
518

Архангай аймгийн ЗӨСТ нь Архангай аймгийн Тариат сумын сум дундын эмнэлэг, Ихтамир, Өндөр-Улаан сумын  ЭМТ-д 2019 оны 03-р сарын 25-28-нд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал”, “Тарваган тахал, боом, галзуу, шувууны томуу, хачгаар дамжих халдварт өвчний тархвар судлал, эмнэл зүй,  оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, “Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд”, “Малын гоц халдварт өвчний үед эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Сорьцын менежмент ” зэрэг сэдвээр сургалт хийж, хувийн хамгаалах хэрэгслийн өмсөх, тайлах дадлага сургалт зохион байгууллаа. Тус  сургалтын үеэр дээрх эрүүл мэндийн байгууллагуудыг “Хачгаар дамжих халдвар”,“Боом”, “Бэтэг”, “Тарваган тахал”, “Шүлхий”, “Галзуу”, “Шувууны томуу”, ”Зика вирусийн халдвар”-ийн зөвлөмж, санамж, гарын авлагаар хангав.Мөн тус сургалтын үеэр сумын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд зоонозын халдварт өвчний  эрх зүйн актуудын мөрдөлт, яаралтай  дуудлагын хуваарийн ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн ноцтой  байдлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын хангалтад үзлэг шалгалт хийж, зөвлөмж өгч ажиллалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.03.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter