ЗӨСТ
Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
513

Өмнөговь аймгийн ЗӨСТ дэлхийн эмч нарийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ‘Ахмад залуу үеийн залгамж холбоо хамтын ажиллагаа’ уулзалт зохион байгууллаа. Ахмадаасаа суралцах алтан цагийг залуу эмч нар ахмад үеээ хүндлэн хүлээн авч алтан сургаалийг нь сонссон өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн жил бүрийн энэ өдөр Ѳмнѳговь аймгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг онол практикийн бага хуралд ‘Эрүүл мэндийн салбарын хѳгжил, шинэчлэл’ сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, нийт 14  судлаач эмч судалгаа шинжилгээний ажлийн үр дүнгээ хэлэлцүүллээ. Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн  биологич “Даланзадгад хотын нохдын дунд хийсэн тандалт судалгаа, шинжилгээний дүн” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж 3-р байрт шалгарлаа. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж амжилт гаргасан шилдэг эмч, ажилтнуудаа шагнаж урамшууллаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter