ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
693

2019 оны 03-р сарын 25-ны өдөр Ховд аймгийн ЗӨСТ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын албан хаагчдад “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, TNC Монгол дахь хөтөлбөрийн газар, Хар-Ус нуур тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Ойн анги, WWF Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн албан хаагчид болон 17 сумдын байгаль орчны байцаагч нар хамрагдлаа. Уг сургалтаар зоонозын халдварт өвчний талаарх ерөнхий мэдээлэл, халдвар гарсан үед авч хэрэгжүүлэх хариу, арга хэмжээний талаар болон хачигт халдварын улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг бүхий тараах материал тараан ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter