ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
556

Архангай аймгийн ЗӨСТ-өөс 2019 оны 03-р сарын 29-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын офицер бие бүрэлдэхүүнд зориулан “Зоонозын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус байгууллагатай Архангай аймгийн ЗӨСТ нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хамтран ажилладаг. Цагдаагийн алба хаагчид ажил үүргийнхээ дагуу хүний болон зоонозын халдварт өвчний голомтод дайчлагдан ажиллах, хөл хорионы бүсэд хэв журам сахиулах үедээ халдварт өртөх өндөр эрсдэлтэй ажилладаг. Үүнээс сэргийлж цагдаагийн албан хаагчдыг мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор сургалт зохион байгуулж, зөвлөгөө өглөө.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter