Өмнөговь аймгийн ЗӨСТ нь 2019 оны 04-р сарын 01-03-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хот орчмын мал бүхий иргэд, малчдад мал төллөж буйтай холбогдуулан “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 47 өрхийн 122 иргэд, малчид хамрагдлаа. Мөн сурталчилгаанд хамрагдсан иргэдэд “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт 5 төрлийн санамж зурагт хуудсууд тараалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.04.04