ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨС Төв нь золбин нохойн тооллого хийлээ
682

Өмнөговь аймгийн ЗӨСТ Даланзадгад хотод золбин нохойн тооллогийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг тооллогыг ЗӨСҮТ, ШУА-ын харъяа Биологийн хүрээлэнгийн хамтран боловсруулсан “Хот суурин газрын золбин нохой тоолох” арга зүйг баримтлан Даланзадгад хотын нохойн тоо толгой, тархалтыг тогтоох зорилготойгоор 2 баг гаран ажилласан.

Тус ажлын явцад нийт 197 сорилын талбайнаас 90 талбайг сонгон авч, хотын нутаг дэвсгэрт 4 удаа золбин нохойн тооллого явуулахад нийт 237 нохой тоологдсон. Эдгээр тоологдсон нохойг нас хүйсээр ялгаж, хүзүүвчтэй нохойг эзэнтэйд тооцож тэмдэглэв.

Даланзадгад хотын нохойн популяцийн үнэлгээг хийхэд популяци дахь нохойн тоо 519 гарч, сонгогдсон 90 цэгт тоологдсон нийт нохойн стандарт хазайлт, дундажийн алдааг гарган 95%-н үнэмшлийн хязгаарыг тооцож үзэхэд 2019 оны 03-р сарын 15-ны байдлаар Даланзадгад хотод нийт 151-323 нохой байгаа болохыг тогтоолоо.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter