Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоотой хамтран “Зоонозын өвчин судлал” чиглэлээр биологичийн мэргэшил олгох сургалтыг 2019 оны 02-р сарын 11-ний өдрөөс 2019 оны 04-р сарын 05-ны хооронд хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн болон орон нутаг дахь зоонозын өвчин судлалын төвийн нийт 16 амьтан судлагч, шимэгч судлагч элсэн суралцаж, амжилттай төгслөө.
Тус сургалтад МУИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Хустайн байгалийн цогцолборт газар, Монголын гар далавчтан судлах төв, Байгалийн түүхийн музей, Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв зэрэг мэргэжлийн байгууллагаас мэргэшсэн багш, судлаачид хүрэлцэн ирж биологийн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага, халдварт өвчний үүсгэгч олон түүнтэй ажиллах, хээрийн болон лабораторийн судалгаа, шинжилгээний арга зүй зэрэг чиглэлээр хичээл зааж, хамтран ажилласан юм.
Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбооны хамт олонд талархал илэрхийлье.
Нийтлэгдсэн огноо: 2019.04.08